Размер шрифта: 

Цветовая схема: 

Основной сайт

Иркутский государственный университет

Эрхүүгийн улсын их сургууль

Эрхүүгийн улсын их сургууль нь 1918 оны 10-р сарын 27-нд байгуулагдсан. Түүний нээлт нь Сибирь болон Алс Дорнод дахь дээд боловсролын хөгжлийн эхлэл болсон. Эрхүүгийн улсын их сургууль нь тун удахгүй Енисей-ээс Номхон далай хүртэл их өргөн нутаг дэвсгэр дээр боловсрол, шинжлэх ухаан болон соёлын төв болов.

Өнөөдөр Эрхүүгийн улсын их сургууль бол байгалийн шинжлэх ухааны болон хүмүүнлэгийн чиглэлтэй хамгийн том шинжлэх ухаан ба боловсролын байгууллага юм. Боловсролын цогцолбор нь 6 сургалтын институт, 11 факультет, Братск хот дахь 1 салбар, Шинжлэх ухааны номын сан - ОХУ-ын дээд сургуулийн хамгийн том номын сангуудын нэг, магистр, аспирантур болон докторантур багтаадаг.

13 мянга гаруй оюутан 83 боловсролын хөтөлбөр эзэмшиж байгаа. Оюутан болгон нь олон улсын нэр хүндтэй эрдэмтдийн удирдлаган дор эрдэм шинжилгээний ажил хийх боломжтой.  

Эрхүүгийн улсын их сургууль нь ОХУ-ын Шинжлэх Ухааны Академын Сибирын Салбартай бүх талын харильцаа холбоотой болон хамтын шинжлэх ухаан, боловсролын бүтэцтэй. Түүнээс гадна бусад их сургууль, том, дунд, жижиг бизнес эрхлэгчидтэй идэвхтэй хамтын ажиллагаа болон олон талын гадаад харилцаагаа хөгжүүлж байгаа. 

Ойролцоогоор 100 мянган мэргэжилтнүүд Эрхүүгийн улсын их сургууль төгссөн, тэдний дунд 2000 гаруй Монгол, Хятад, Африкийн болон Арабын орнуудын иргэд.

zdanie_ISU_2015 13 why_1