Размер шрифта: 

Цветовая схема: 

Основной сайт

Иркутский государственный университет

Мэдээ

Б.ШИРЭНДЭВИЙН ДУРСГАЛЫН САМБАРЫН НЭЭЛТ БОЛОВ

news

Дурсгалын самбарын нээлтийн ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болов. Нээлтийн ажиллагаанд Эрхүүгийн улсын их сургуулийн багш, оюутнуудын болон ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн төв, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтнуудын төлөөлөл оролцов. Нээлтийн ажиллагаан дээр Эрхүүгийн улсын их сургуулийн Ректор А.В.Аргучинцев, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа нар үг хэлэв.

Монгол Улсын ШУА-ийг төлөөлж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор С.Дэмбэрэл дурсгалын самбарын нээлтийн ажиллагаанд оролцож, ШУА-ын Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэлийн Талархалын бичгийг
Эрхүүгийн их сургуулийн Ректор А.В.Аргучинцевт гардуулав.