Размер шрифта: 

Цветовая схема: 

Основной сайт

Иркутский государственный университет

Ректорын хандсан үг

Эрхэм хүндэт найз нөхөдөө!

rector

Орчин үеийн заах арга, гайхалтай багш нар, хүчтэй шинжлэх ухааны потенциал, тэгээд эцэст нь онцгой уур амьсгал – энэ бүх онцлогоороо Эрхүүгийн улсын их сургууль үргэлж бусдаас ялгагддаг. Манай оюутнуудад хэлэх, маргах өөрсдийн санал бодлоо хамгаалах боломж бий. Тэд дээд сургуулын амьдралын бүрэн эрхт оролцогчид болхоор оюутны амьдралаа дандаа сонирхолтой болгохыг хичээдэг. Дээд сургуулдаа авсан мэддлэг нь маш сайн эхлэл юм.  Манай дээд сургуулийн төгсөгчид мэргэжлийн үйл ажиллагааны бүх салбарт үргэлж эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэд нар бүс нутгийн оюуны, удирдлагын, шинжлэх ухааны ба төрийн элитүүд юм.

Манай дээд сургуульд таны өмнө маш том боломжнууд нээгдэнэ. Та тусгай бэлтгэсэн хөтөлбөрын дагуу сурах боломжтой.

Эрхүүгийн улсын их сургуулийн оюутан болно гэдэг бол маш зугаатай, сонирхолтой, ирээдуйтэй, хариуцлагатай болон нэр хүндтэй. Мэдээжийн хэрэг, оюутнуудад шинжлэх ухаан болон хичээлээс гадна цаг хугацаагаа зарцуулах зөндөө олон юм бий. Манай сургууль спортын, соёлын, оюуны ба оюутны холбоо маш олонтой, тэгээд тэдний хөгжлийн хөтөлбөр нь гурван жилийн турш холбооны засгийн газраас дэмжлэг авч байгаа.

Зүүн-Сибирийн улсын боловсролын академи Эрхүүгийн улсын их сургуултай нэгдээд бүтэн жил өнгөрч байна. Тийм болхоор манай дээд сургууль олон янзын сурган хүмүүжүүлэх чиглэлийн сургалт санал болгож чадна.

Эрхүүгийн улсын их сургуулийн стратегийн зорилго нь Сибирийн оюуны, шинжлэх ухааны болон инновацийн хөгжлийн төв болох, мөн дэлхийн түвшний ажилтнууд бэлтгэх бааз болох юм.  Энэ бол маш хэцүү зорилго, гэхдээ бид хамтдаа энэ асуудлыг шийдэж чадна.

Хоёр жилийн дараа Эрхүүгийн улсын их сургууль нь өөрийн зуун жилийн ойгоо тэмдэглэнэ. Тийм учраас та энэ онцгой үйл явдлын гэрч биш харин оролцогч болох маш өвөрмөц боломжтой шүү!

Манай дээд сургуульд өнгрөөсөн жил болгон таныг алдартай, чадварлаг мэргэжилтэн ба зорилготой хүн болох үндсэн зорилгонд чинь хүргэж өгөх гэдэгт итгэлтэй байна.

Бид таныг хүлээж байна! Бид тантай уулзах гэж байгаадаа баяртай байна!

Эрхүүгийн улсын их сургуулийн ректор,

профессор Александр Аргучинцев